ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 168, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 168, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний үр дүн, тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 9,520 үнд шинжилгээ хийхэд 170 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 168 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үлдсэн хоёр иргэн нь Төв аймагт бүртгэгдсэнээр орон нутагт халдвар голомтлон гарч эхэллээ. Нийслэлд бүртгэгдсэн 168 хүнээс 10 хүнийх нь халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Төв аймагт нийслэлийн Баянгол дүүргээс шинжилгээний хариугаа хүлээлгүй очсон нэг иргэнээс халдвар илэрсэн. Одоо Төв аймагт ХӨСҮТ-ээс баг гарч, ажиллаж байгаа. 

Сүүлийн 24 цагт халдвар авсан хүмүүсийн оршин сууж байгаа хаяг нь,

  • БЗД-ийн 23-р хороо
  • Баянгол дүүргийн 1-р хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 18, 25, 34, 39-р хороо байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжоо улам дээшлүүлэхийг уриалж байна. Өнөөдрөөс Баянгол дүүрэгт байрлах "Голден парк", "Цоглог" хотхоны оршин суугчдаас шинжилгээ авах ажил эхэлж байна. Мөн сүүлийн 24 цагт 126 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3477 болж байна. Энэ нь манайд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 71 хувь нь юм" гэж мэдээллээ.