БЗД-ийн 26-р хорооны 20 байранд халдвар гарч, 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д хүргэгджээ

БЗД-ийн 26-р хорооны 20 байранд халдвар гарч, 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д хүргэгджээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд доктор А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдварын тохиолдол илрэхдээ тухайн халдвар бүртгэгдсэн орон сууцанд бүртгэгддэг байсан. Харин БЗД-ийн 26 дугаар хороонд 27 тохиолдол батлагдахад 20 орон сууцанд халдвар гарсан байна. Энэ хороонд халдвар өргөн хүрээтэй тархсан. Тохиолдол, хавьтлын тоо гээд 400 орчим ойрын хавьтал ХӨСҮТ-д хяналтад байна” гэж мэдээллээ.

Тус хороонд тогтоогоод байсан хөл хориог өнөөдөр өглөөний 06:00 цагт цуцалсан юм. Халдвар авсан хүмүүс 20-66 насны хүмүүс байгаагаас  50-66 настай хүмүүс бараг 50 хувь нь байгаа аж. Үлдсэн нь 20-40 хүртэл насны хүмүүс бөгөөд халдварт өртсөн хүмүүсийн 18 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй гэсэн үзүүлэлт байна.