ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 143, Хөвсгөлд таван хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийслэлд 143, Хөвсгөлд таван хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Байгальмаа сүүлийн 24 цагт иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний үр дүн, тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,293 хүнд шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үлдсэн таван иргэн нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэнээр орон нутагт халдвар голомтлон гарч эхэллээ. Нийслэлд бүртгэгдсэн 143 хүнээс 11 хүнийх ньхалдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн 24 цагт халдвар авсан хүмүүсийн оршин сууж байгаа хаяг нь Налайх дүүрэгт байгаа нь халдвар нийслэл хотод голомтлон гарч байгаагийн нэг баталгаа болж байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжоо улам дээшлүүлэхийг уриалж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

Налайх дүүргийн 4 дүгээр хороо

БЗД-ийн 13, 20, 26 дугаар хороо,

БГД-ийн 3, 6,8 дугаар хороо,

СБД-ийн 11, 12 дугаар хороо,

СХД-ийн 34, 35, 37, 42 дугаар хороо,

ХУД-ийн 15, 20 дугаар хороонд байна.

Мөн сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3355 болж байна. Энэ нь манайд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 71 хувь нь юм" гэж мэдээллээ.

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө