Бүрдэл майнинг ХХК-ийн ажилтнаас халдвар илэрсэн тул Заамар сумын ЕБС-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Бүрдэл майнинг ХХК-ийн ажилтнаас халдвар илэрсэн тул Заамар сумын ЕБС-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Энэ сарын 1 –ны өдрөөс эхлэн аймаг, сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлээд байгаа юм. Тэгвэл Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус сумын ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд хаах захирамж өчигдөр /2021.03.15/ гарсан байна. 

Сонирхуулахад, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сард осол гарч дөрвөн ажилтан амиа алдсан. Иймд тус компани хуулийн этгээдийн нэрээ өөрчилж Бүрдэл майнинг ХХК болсон байдаг.

Төв аймгийн Заамар сумын засаг даргын захирамж