Төв аймагт батлагдсан 16 иргэний ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна

Төв аймагт батлагдсан 16 иргэний ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  С.Амарсайхан өнөөдөр Төв аймагт ажиллаж,  цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос  хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгаж байна.

Цар тахлын нөхцөл байдлын хувьд Төв аймагт  гуравдугаар сарын 6-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсанаас хойш өчигдрийг/2020.03.14/  хүртэл хугацаанд 16 хүн тус халдвараар өвчилжээ. Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хувьд аймгийн төвийн иргэд учир Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ"- арга хэмжээг зохион байгууж, ойрын хавьтлыг илрүүлж  бүрэн  хөл хорио тогтоосон талаар Аймгийн онцгой комисс мэдээллээ. Өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр Төв аймгийн Зуунмод суманд дахин нэг тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлсэн юм.

Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг, орон нутаг руу дамжин явдаг  учраас аймгийн төвд PCR шинжилгээний лаборатори байгуулах, вакцинжуулалтын ажлыг даруй эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжиллаа.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба