ЭМЯ: Улаанбаатар хотод 118, Төв, Завхан аймгуудад 3, зөөвөрлөгдөн орж ирсэн нэг нийт 122 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод 118, Төв, Завхан аймгуудад 3, зөөвөрлөгдөн орж ирсэн нэг нийт 122 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Дэд дарга Э.Тэмүүлэн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. 

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 9 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 122 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 118, Төв аймгийн Зуунмод суманд нэг, Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Түүнчлэн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол бүртгэгдсэн.

Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил нь:

  • ХУД-ийн 20 дугаар хороо,
  • БГД-ийн 4, 16 дугаар хороо байна. 

Сүүлийн хоногт 30 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,031 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 900 хүндэвтэр 65, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна" гэв.