С.Амарсайхан: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг 14 хоног хаана

С.Амарсайхан: Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг 14 хоног хаана

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 13 байгууллагын үйл ажиллагааг ирэх даваа гаригаас эхлэн 14 хоногийн хугацатай хаах шийдвэрийг гаргасан. 

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг мөн 14 хоног хязгаарлана. Улбар шар бүсэд шилжсэн хязгаарлалт улс орон даяар хэрэгжинэ. Эрсдэлээ бууруулахын тулд бүгд хичээж ажиллах юм бол буцаад шар түвшиндөө шилжинэ. Мөн танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байсан ч, дөрөвдүгээр сард ч эрсдэл өндөр байх учраас харзнаж, яг хэзээ эхлүүлэх талаар хугацаа хэлэх боломжгүй байна. Вакцинжуулах ажил хэвийн явагдаж байна, тавдугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотод насанд бүрсэн бүх иргэнээ вакцинд хамруулж дуусна" гэлээ.