ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар 169 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн байдлаар 169 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өчигдөр нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Нийт халдвар авсан хүний тоо 3833 боллоо. Улаанбаатар хотын нийт өвчлөл 2958 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж гарлаа. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн 156 нь өмнөх халдварын ойрын хавьтал бол 13 тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Улс орон даяар 861 хүн эмчлэгдэж байгаагаас 811 хүнгий биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 42, хүнд 6, нэн хүнд 2 хүн байна" гэв.