Б.Амархүү: Надад итгэл өгч тосоод авахыг бодоорой

Б.Амархүү: Надад итгэл өгч тосоод авахыг бодоорой

Хоёр жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан дуучин Б.Амархүү сар шинийн баярын үеэр хугацаанаас өмнө суллагдсан талаар мэдээлсэн.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

"Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад ухаарал хайрласаан.

Би ард түмэндээ үзэгчдэдэ хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, Миний Монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээсэй гэж хүсч байна. ХҮҮ НЬ ДАХИН ИТГЭЛИЙГ ТАНЬ АЛДАХГҮЙ ЭЭ. Та нарыгаа гүнээ хүндэтгэсэн Б.Амархүү" гэжээ.

Хэргийг сануулбал, Буриадын гавьяат жүжигчин, дуучин М.Амархүүг мансууруулах төрлийн өвс түүсэн, бусдад худалдсан хэрэгт нь яллах дүгнэлт үйлдсэн байдаг.