Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр алба хаагчийг тусгаарлажээ

Хутаг-Өндөрийн постод ажиллаж байсан хоёр алба хаагчийг тусгаарлажээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас мэдээлснээр, тус сумын Гуртын гүүрний постод ажиллаж байсан хоёр төрийн албан хаагчийг тусгаарлажээ. 

Учир нь, энэ сарын 2-ны 15:00 цагийн орчимд тус сумын нутгаар Улаанбаатар хотоос Мөрөн чиглэлд зорчиж явсан, Covid-19-тэй нь батлагдсан хүний ойрын хавьтал байж болох хүн дайран өнгөрсөн тул Хутаг-Өндөр сумын Онцгой комисс тусгаарлах арга хэмжээг шуурхай авсан байна. Хоёр албан хаагч өмнө нь PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд “Мөнххада” компанийн Covid-19-тэй хүнтэй харилцсан байж болзошгүй байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал ямар нэгэн өөрчлөлтгүй хэвийн байгаа аж.