Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн автомашины мэдээллийг бусдад өгсөн цагдаад шийтгэл оногдуулжээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн автомашины мэдээллийг бусдад өгсөн цагдаад шийтгэл оногдуулжээ

"Цэнхэр үст Цэрэн” нэрээр алдаршсан Э.Цэрэндолгор гэх хүн сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой мэдээллийг цахим сүлжээнд бичсэн юм. Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэх “Мерседес Бенз” маркийн автомашины зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, тайлбар хэсэгт “Сонгуулиар хаалтын гэрээгүй түмний төлөө цуцталаа гүйсэн хүн ямар мөнгөөр энэ машиныг авав. Авилгатай тэмцэх газарт тайлбар өг” хэмээн бичжээ.

Тэгвэл энэ асуудлаар Н.Өнөрцэцэг Цагдаагийн газар гомдол гаргасан байна. Улмаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зохицуулагч албан бус төхөөрөмжөөс Н.Өнөрцэцэгийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээг өгсөн болохыг тогтоож, тус албан хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд заасан “цагдаагийн цол бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.