ЭМЯ-аас дам хавьтал илэрч ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээ нуусан уу

ЭМЯ-аас дам хавьтал илэрч ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээ нуусан уу

Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн яаманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл зарим эх сурвалжаас манай редакцид ирсэн. Үүний дараа Засгийн газрын хэвлэлийн албанаас "ЭМЯ-нд дам хавьтал илэрч, бужигнаан үүсээгүй" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Засгийн газрын хэвлэлийн албанаас худал тайлбар өгснийг эх сурвалжууд мөн баталж байна. 

Тодруулбал, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны хойд байранд засвар хийж байсан хүний ээжээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Иймд тус иргэнийг коронавирусийн батлагдсан тохиолдлын дам хавьтагч гэж үзэж бүх ажилчдаасаа шинжилгээ авсан бөгөөд Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн нь үнэн байна. Харин завсар хийгдэж буй тус байранд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй ЭМЯ-ны төслийн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл байна. 

Ажилчдын шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Бид бямба гаригт /2021. 01.02/ Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож энэ талаар тодруулахад “Би яамны байранд байхгүй  байна. Хэвлэлийн бага хурал хийдэг зааланд байна. Тиймээс яаманд юу болж  байгааг мэдэх юм алга. Саяхан л нам тайван байсан” гэсэн юм. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө