УОК-оос хөл, хориог дахин 14 хоног сунгах саналыг дэмжлээ

УОК-оос хөл, хориог дахин 14 хоног сунгах саналыг дэмжлээ

Улсын онцгой комисс цахимаар хуралдаж Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцлээ. Улмаар ЭМЯ-наас ирүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг дэмжсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.  Засгийн газар өнөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж тус асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Засгийн газар УОК-ын саналыг дэмжвэл Улаанбаатар хотод 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио үргэлжлэх юм.