Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэв

Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэв

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Улаанбаатар хотоос бусад аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр байгааг хэллээ. 

Тодруулбал “2020 оны 11 дүгээр сарын 11-ээс хойш манай улсад нийт зургаан аймагт кластр голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг. Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймгуудад халдварын голомт үндсэндээ хумигдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа. Харин хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот байна. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байна. Өчигдөр/2020.01.03/ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэдэг дүгнэлт гарсан" талаар мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 

 

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө