Д.Трампын төрж, өссөн гэрийг 2 сая ам.доллараар үнэлж байжээ

Д.Трампын төрж, өссөн гэрийг 2 сая ам.доллараар үнэлж байжээ

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрж өссөн Нью Йоркийн Куинс дэх гэрийг дуудлага худалдаанд оруулжээ. 2500 метр квадрат тус байшинг 2017 онд Д.Трамп ерөнхийлөгчийн тангарагаа өргөхөөс хэдхэн өдрийн өмнө 2.14 сая доллар/5 тэрбум орчим төгрөг/-аар зарж байсан юм.

АНУ-ын “Paramount Realty” компанийн захирал Миша Хагани " Хэрэв энгийн нэг байшин байсан бол нэг сая орчим доллараар үнэлэгдэх байсан. Гэхдээ энэ байшингийн үнэ цэнэ нь тоосго, дээвэрт биш, харин АНУ-ын ерөнхийлөгч төрж, өссөн гэдэг байгаа юм" гэжээ.

Ерөнхийлөгч Трампын аав Фред Трамп 1940 онд уг байшинг барьсан байна. 74 настай Трамп уг байшинд дөрвөн нас хүртлээ амьдарсан бөгөөд таван унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөө, задгай зуух, долоон автомашины багтаамжтай задгай талбай, хоёр машины гаражтай аж.

Эх сурвалж: Mansionglobal