Орхон голд живсэн хүний цогцос ОХУ-аас олджээ

Орхон голд живсэн хүний цогцос ОХУ-аас олджээ

Орхон голд живсэн хүний цогцос ОХУ-аас олджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн иргэн А (70 настай, эрэгтэй), С (64 настай, эрэгтэй) нар өнгөрсөн наймдугаар сарын 18-нд 16.00 цагийн орчимд “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 18-31, есдүгээр сарын 12-18, аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Улмаар ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Тэгвэл иргэн С (64 настай, эрэгтэй)-ын цогцос ОХУ-ын нутаг дэвсгэрээс олдсон байна. Цогцсыг ОХУ-аас өчигдөр 21.20 цагт хилээр хүлээлгэж өгчээ.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж өчигдөр 22.10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө