Их Британийн парламентын гишүүн Д. Кавчинский Монголтой харилцах худалдааны төлөөлөгчөөр томилогджээ

Их Британийн парламентын гишүүн Д. Кавчинский Монголтой харилцах худалдааны төлөөлөгчөөр томилогджээ

Их Британийн Консерватив Намын улстөрч, парламентын гишүүн Даниел Кавчинский Монгол Улстай харилцах худалдааны элчээр томилогджээ. Энэ талаар тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Ерөнхий сайд Борис Жонсон намайг Монголтой харилцах шинэ худалдааны элчээр томиллоо. Их Британи, Монгол Улс хоорондын худалдааны харилцааг бэхжүүлэхэд  нягт хамтран ажиллах болно” хэмээн бичжээ.

Өмнө нь тэрээр Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө тосгоны яаманд нарийн бичгийн дарга, парламентын туслах, мөн Гадаад харилцааны сонгон шалгаруулах хорооны гишүүн, Ерөнхий сайд асан Дэвид Кэмероны туслах зөвлөхөөр ажиллаж байжээ.