Монгол хос Ирландад хууль бусаар паспорт авахыг оролдсон хэргээр гурван жилийн хорих ял авчээ

Монгол хос Ирландад хууль бусаар паспорт авахыг оролдсон хэргээр гурван жилийн хорих ял авчээ

Монгол Улсын иргэн Н болон Б нар Ирландын паспорт авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр 2015 онд баривчлагдаж, тэдний шүүх хурал нь өчигдөр /2020.10.13/болжээ. Тодруулбал, 37 настай гэр бүлийн хос Ирландын иргэншилтэй болохын тулд зуучаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж.

Тэд эхэндээ зуучид 19 мянган евро /63 сая төгрөг/ төлсөн бөгөөд паспорт нь гарсны дараа дахин 1000 евро нэмж төлсөн байна. Хосууд зуучид мөнгө өгөхийн тулд байраа зарж, ажил хийж цуглуулсан хадгаламжныхаа бүх мөнгийг зарцуулжээ. 

Шүүх хуралд тэд “Гурван хүүгээ илүү сайхан амьдруулж, сайн боловсрол олгохын тулд ийм зүйл хийсэн. Бид гэр бүлийн иргэншилтэй болох боломжтой байсан ч хугацаа шаардагдах учраас өөр арга байгаагүй” хэмээн мэдүүлжээ. Харин тэдний өмгөөлөгч “Залуу хос урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт орооцолдож байгаагүй, хийсэн хэрэгтээ харамсаж байгаа” талаар хэлсэн байна.

Шүүхээс хосуудыг Ирландад Чехийн паспортыг ашиглан ирсэн бөгөөд тухайн үед Ирландаас явсан өөр нэг монгол иргэний бүртгэлийг ашиглан (PPS) ажил олсон гэх хэргүүдэд буруутгаж, шүүгч Паулин Кодд нөхөр болох Г-д  гурван жилийн хорих ял, харин эхнэр Б-д хоёр жил хагасын тэнсэн харгалзах ял оноожээ. Үүнээс  гадна өөр нэгэн Монгол иргэн /42 настай Г/ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэргээ хүлээн, нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан байна.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.