“Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын үйл ажиллагааг зогсоов

“Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын үйл ажиллагааг зогсоов

Хүнсний IV дэлгүүрийн ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар тус хоолны газар нь үйл ажиллагаагаа явуулахаас өмнө  холбогдох байгууллагад мэдэгдээгүй зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулжээ. Мөн тус цайны газрын түрээсэлж буй ажлын байр нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул хаах шийдвэр гаргасан байна.