С.Жавхлангийн 4 жилийн хугацаанд санаачилсан ганц хуулийн төслийг нь буцаажээ

С.Жавхлангийн 4 жилийн хугацаанд санаачилсан ганц хуулийн төслийг нь буцаажээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар нэгэн уулзалтад үг хэлэхдээ “С.Жавхлан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч хуулийн төсөл батлаагүй. Би Хууль зүйн байнгын хорооны дарга байсан учир сайн мэдэж байна. Нэг ч хуулийн төсөл санаачлаагүй. Хоёр дуу дуулсан. Хэдэн хүүхдүүдэд монгол дээл хийж өгсөн, айлуудын хог ачсан ердөө л энэ” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаж, С.Жавхлан гишүүн дөрвөн жилийн хугацаанд үнэхээр нэг ч хуулийн төсөл санаачлаагүй гэж үү” гэсэн асуултыг үлдээсэн юм.

Тэгвэл С.Жавхлан өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ны өдөр “Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачилж байжээ. Гэвч энэ сарын 8-нд УИХ-аас “төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр түүний санаачилсан хуулийн төслийг буцаажээ.