Пүрэв гаригт орон нутгийн сонгуулийн санал хураалт болж бүх нийтээр амарна

Пүрэв гаригт орон нутгийн сонгуулийн санал хураалт болж бүх нийтээр амарна

Нийслэл, дүүргийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 13 хонож байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригт /2020.10.13/ сурталчилгаа дуусч, 15-ны өдөр буюу пүрэв гаригт санал хураана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр ажлын өдөр таарч буй ч хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Энэ нь сонгууль өгөх иргэдийн ирцийг бүрдүүлэх, идэвхийг нэмэх зорилготой юм.