17 настай дэлхийн хамгийн урт хөлтэй охин Гиннесийн хоёр амжилтыг эвджээ

17 настай дэлхийн хамгийн урт хөлтэй охин Гиннесийн хоёр амжилтыг эвджээ

Маки Куррин хэмээх 17 настай охин урт хөлөөрөө дэлхийн хоёр рекордыг эвджээ. Тодруулбал, түүнийг Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт хөлтэй охин, болон хамгийн урт хөлтэй өсвөр насны хүүхэд гэсэн хоёр ангилалд редорд эвдсэн гэж бүртгэсэн байна.

Түүний зүүн хөл нь 53 инч/134 см/ гаруй урттай бол баруун хөл нь арай богино 52,874 инч /132 см/ бөгөөд хоёр хөл нь биеийнх нь 60 хувийг  эзэлдэг байна.  Куррины ээж охиноо бага байхаас нь  өндөр болно гэдгийг мэдэж байжээ. Учир нь түүний ээж, аав, ах нь бүгдээрээ өндөр хүмүүс гэнэ. Маки Куррин хэт урт хөлтэй гэдгээсээ ахлах сургуульдаа их ичдэг байсан ч одоо үүнийг “бурхны бэлэг” гэж харан, охидод өөртөө итгэлтэй байхыг цахим хуудсаараа дамжуулан зөвлөдөг болжээ.

Эх сурвалж: CNN