БАРИМТ: Валютын ханшаа тогтоож чаддаггүй Монголбанк, хуулиар зөвшөөрөөгүй гүйлгээ хийж, тансагласан уу

БАРИМТ: Валютын ханшаа тогтоож чаддаггүй Монголбанк, хуулиар зөвшөөрөөгүй гүйлгээ хийж, тансагласан уу

Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Товчхондоо өнөөдрийн валютын ханшны өсөлт, төгрөгийн ханшны сулрал бол Монгол банкны үйл ажиллагаа ямаршуухан байгаагийн үр дүн гэж хэлж болно. 

-СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД ВАЛЮТЫН ХАНШ БУУРДАГ БОЛОВ  УУ-

Гэтэл төгрөгийн ханшаа тогтвортой байлгаж чадахгүй байгаа Монголбанкны “шилэн данс”-ыг тойрсон асуудал мөн олны шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, 2017 онд Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулж УИХ-ын 43 дугаар тогтоол гарч байжээ. Тус тогтоолд Монголбанкны тухай хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг зогсоох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлийг өгч байжээ. 

Гэтэл тус банк нь “Шилэн данс”-ны гүйлгээгээр Монголбанкны хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй байна. 

Тухайлбал, Монголбанкны зүгээс “сэтгүүлч нартай хийсэн зангиагүй уулзалтын зардал”-д 8 сая гаруй төгрөг, Монголбанкны оны тэргүүний ажилтан шалгаруулах ёслолд нийт 105 гаруй сая төгрөгийг зарлагджээ. Мөн зар сурталчилгааны зардал нэрээр United partners law firm гэх хуулийн этгээдэд 50 сая төгрөг, мөн иргэн Д.Даваасамбууд 10 сая төгрөг, “Квант Сервис” ХХК-д 40 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.

-МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗАР ГЭХ БҮТЭЦТЭЙ ХЭРНЭЭ “ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г БУСДААС ӨНДӨР ҮНЭТЭЙ АВЧЭЭ-

Сүүлийн сарын хугацаанд Монголд валютын ханшийн өсөлт эрчимтэй явагдаж, төгрөг цаас болж байна. Тухайлбал, ам.доллар энэ оны нэгдүгээр сард 2744 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2856 төгрөг болж өсчээ. 

Валютын ханшын өөрчлөлт /ам.доллар/

Гэтэл валютын ханшаа тогтвортой байлгаж, зах зээл ам.доллар нийлүүлэх үүрэгтэй Монголбанк “Таймс медиа корпорейшн” ХХК руу 10 сая төгрөгийг Fordes сэтгүүлд Монголбанкны Ерөнхийлөгчийн ярилцлагыг нийтлүүлсний төлбөр гэж утгатай шилжүүлээд сууж байна.  Мөн тус банкын үйл ажиллагааны чиглэл биш байх талтай Аялал жуучлалын өнөөгийн байдал судалгааны ажил хамтран гүйцэтгэсний төлбөрт 10 сая төгрөгийг шилжүүлжээ. 

Хачирхалтай нь Монголбанк нь өөрийн бүтцэдээ “Хууль, эрх зүйн газар”-тай бөгөөд тус газар нь Эрх зүй бодлогын хэлтэс, Эрх зүйн хэрэгжилт, хяналт гэсэн хоёр хэлтэстэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэтэл бие даасан эрх зүйл газартай байж хууль эрх зүйл үйлчилгээ нэрийдлээр Өмгөөллийн мэргэн хуульч ХХК, Юнайтед партнерс лоу фирм ХХК, Авнекс Партнерс ХХК нийт 60 гаруй сая төгрөгийг “хууль эрх зүйл үйлчилгээ авсан” төлбөрт шилжүүлжээ. 

Монголбанкны бүтэц