Камчаткийн далайгаас их хэмжээний металл илэрчээ

Камчаткийн далайгаас их хэмжээний металл илэрчээ

Өнгөрсөн даваа гарагт /2020.10.05/ ОХУ-ын Камчаткийн далайн эрэгт олон мянган  амьтан эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарсан юм. Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр далайн уснаас их хэмжээний фосфат, төмөр, болон газрын тосны фенол зэрэг бодис илэрчээ. Хамгийн хачирхалтай нь далайн ойролцоох гол мөрнүүдэд хүнд металлын хэмжээ далайн уснаас хэд дахин их байсан аж. Авача эргийн усыг судалсан эрдэмтэд энэ хэсгийн усанд амьдардаг бүх амьд организмын 95 хувь нь үхсэн гэх дүгнэлтийг гаргасан. Далайн усанд үргэлжлүүлэн хүнд металлын агууламжийн шинжилгээг хийж байгаа бөгөөд үхсэн амьтдын дээжийг ч шинжилгээнд хамруулсан байна. Мэргэжлийн байгууллагын судлаачид энэхүү явдлын учир нь удахгүй тайлагдана гэж мэдээлжээ.