Загас агнуурын тэсэлгээний улмаас 15 халим үхсэн байхыг олжээ

Загас агнуурын тэсэлгээний улмаас 15 халим үхсэн байхыг олжээ

Өчигдөр /2020.10.08/ Филиппиний Катандуанес мужийн Сан Андрес арал орчимд гуа хэлбэрийн толгойтой есөн халим үхсэн байхыг нутгийнхан олжээ. Үүнээс өмнө мөн тэсэлгээний улмаас үхсэн зургаан халим олдож байсан юм. Үхсэн халимуудын чихний дэлбээ, сэрвээнүүд ихээхэн гэмтсэн нь тэднийг тэсэлгээнд өртсөн гэдгийг нотолгоо болж байгаа аж.

Үхсэн халимнуудын гэмтсэн байдал

Загасны аж ахуй, усны нөөцийн товчооны (BFAR) хэвлэлийн төлөөлөгч Нание Энолва энэ талаар хэлэхдээ “Загас агнуурын тэсэлгээ усанд маш хүчтэй долгион өгч, халимуудын эд эрхтэнг гэмтээсэн байж болзошгүй” гэжээ. Тус бүс нутагт сүүлийн үед загас агнуурын компаниуд тэсэлгээ хийх болсноос халимууд дайжиж, гүехэн устай хэсэгт гацах, эрэг дээр гарч ирэх үзэгдэл их гарах болсон байна. Энэ мэт далайн амьтад үхэж буйг нутгийн иргэд загас агнуурын тэсэлгээг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа аж.

 

Эх сурвалж: Newsinfo