Киргизийн Ерөнхийлөгч хаана байгаа нь тодорхойгүй байна гэв

Киргизийн Ерөнхийлөгч хаана байгаа нь тодорхойгүй байна гэв

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хаана байгаа нь тодорхойгүй байна, Дотоод хэргийн яам түүнийг эрж хайгаагүй гэж тус яамны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Курсан Асанов пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрээ "Бид түүний хаана байгааг мэдэхгүй байгаа бөгөөд эрж хайгаагүй, өөр олон ажил байна. Хамгийн гол нь дэг журмыг хангах юм" гэж хэлсэн байна.

Энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа Киргизэд даваа гарагт болсон юм. Парламентад суудал авч чадаагүй сөрөг хүчний намуудын дэмжигчид цагдаа нартай мөргөлдсөнийхөө дараа парламентын ордныг эзлэн авсан байна. Мөргөлдөөний үеэр 1000 гаруй хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов албан тушаалаасаа огцорсон байна. Харин Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, Сооронбай Жээнбеков Бишкек хотод байгаа бөгөөд “байдлыг хянаж байгаа” аж. Тэрбээр сөрөг хүчнийхэнд хандан яриа хэлэлцээ хийхийг нэг бус удаа уриалсан боловч одоог хүртэл албан ёсны хэлэлцээ хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: Риа Новости