Дональд Трамп Жо Байдентай цахимаар мэтгэлзэхээс эрс татгалзжээ

Дональд Трамп Жо Байдентай цахимаар мэтгэлзэхээс эрс татгалзжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээнийг виртуал орчинд зохион байгуулах санал гарсныг ерөнхийлөгч Дональд Трамп эрс эсэргүүцжээ. Түүнийг коронавирусийн халдвар авсны улмаас аравдугаар сарын 15-ны өдөр Флорида мужийн Майами хотод зохион байгуулах байсан мэтгэлцээнийг зайнаас зохион байгуулах санал гаргасан юм.

Түүнчлэн Трамп, Байден нар анхны халз мэтгэлцээндээ нэг нэгнийхээ яриаг тасалж, маргалдсан тул зохион байгуулагчид нь мэтгэлцээний форматыг өөрчилж, өрсөлдөгчид үгээ бүтэн хэлэх, хоорондоо зөрчилдөхгүй байх үүднээс дээрх шийдвэрт хүрсэн байна.

Гэсэн ч Дональд Трамп эрс эсэргүүцэж, өчигдөр /2020.10.09/ “Fox Business” сувагт оролцохдоо “компьютерийн ард сууж мэтгэлцэх нь инээдтэй хэрэг”, “ийм дэмий зүйлд цагаа үрмээргүй байна” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Урьдчилсан санал хураалтын дүнгээр Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгчөөсөө илүү олон санал авах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC