Сонгуулийн сурталчилгаагаа казах хэлээр хэвлүүлсэн иргэдэд шаардлага хүргүүлжээ

Сонгуулийн сурталчилгаагаа казах хэлээр хэвлүүлсэн иргэдэд шаардлага хүргүүлжээ

Орон нутгийн сонгуулийн сурталчигаа өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор эхэлсэн билээ. Харин Баян-Өлгий аймгаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа казах хэлээр хэвлэн, түгээж нь буй олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Тодруулбал тус аймгийн АН,МАН-аас орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сурталчилгааны материалаа казах хэлээр, хэвлэн түгээсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”гэж, мөн Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтийн зар буюу албан хэрэг бусад зүйлсийг монгол хэлээр хөтлөн явуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан ёсны шаардлага хүргүүлсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааг явуулахдаа Монгол хэлний тухай хуульд нийцүүлэн зөвхөн төрийн албан ёсны хэл болох Монгол хэлээр явуулахыг шаардаж байгаа бөгөөд шаардлагыг биелүүлээгүй бол хуульд заасан арга хэмжээ авахыг мэдэгджээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 13-нд албан ёсоор дуусгавар болох бөгөөд тус аймагт өмнө нь эх хэлний асуудал мөн хөндөгдөж, олны анхаарыг ихээр татаж байсан билээ.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө