УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сарын 17-нд Хонконг руу нисчээ

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сарын 17-нд Хонконг руу нисчээ

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол энэ оны есдүгээр сарын 17-нд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Хонконг руу ниссэн болохыг эх сурвалж мэдээллээ. Тэрээр нөхрийн хамт ниссэн байна. Түүний нөхөр дипломатч Г.Жаргалсайхан 2018 онд Хонконгд суух Ерөнхий консулаар томилогдсон хэдий ч Монголд ирээд коронавирусийн улмаас буцаж чадалгүй удсан байжээ.

Харин зарим хэвлэлд Д.Оюунхоролыг гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байхдаа зугтсан гэж мэдээлж буй. Тодруулбал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай “ergelt.mn” сайт бичсэн юм. Түүнийг улсын хилээр гарах эрхийг нь хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан юм байна.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө