Туул голд осолдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайж байна

Туул голд осолдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд иргэн Э /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Туул” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:29 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид 27 км замыг туулан 11:03 цагт очиж “Маршал”-ын гүүрнээс “Сонсголон”-гийн гүүр, “Яармаг”-ийн гүүр хүртэл усаар 20 км урсаж, 2-3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон байна.