Г.Загдаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан аравдугаар сард товлогджээ

Г.Загдаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан аравдугаар сард товлогджээ

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан байна.

Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар