Торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувь болгож бууруулах хуулийн өөрчлөлт орсон гэв

Торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувь болгож бууруулах хуулийн өөрчлөлт орсон гэв

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд торгуулийг хугацаандаа төлбөл торгох шийтгэлийн хэмжээг 50 хувь болгож бууруулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 10 мянган төгрөгөөр торгуульсан бол 14 хоногийн дотор банкинд эсвэл и-баримт аппликейшнаараа дамжуулан таван мянган  төгрөгөө төлөх юм. Харин хугацаа хэтэрсний дараа төлөх юм бол таван мянган төгрөгийн үлдэгдэл байна гэсэн сануулга өгнө” хэмээн мэдээлжээ.

Мөн Зөрчлийн хуулийн тусгай ангид багтсан  үйлдэл, эс үйлдлийн  2300 зөрчлийг 2000 хүртэл болгож хасчээ. Тэгэхээр цаашдаа тодорхой бус үйлдлийг хуулиас хасч, тодорхой болгох арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авах юм.