Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ

Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэх талаар бодож байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

“Төрийн тэргүүний хувьд мэдээж түүнд онцгой анхаарал тавих ёстой. Вакцин хийлгэх талаар бодож байгаагаа тэр бидэнд саяхан хэлсэн” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярихдаа Путин хэрвээ Өмнөд Солонгост айлчлах бол өмнө нь вакцин хийлгэж магадгүй тухай Мүүн Жэ Инд хэлсэн ажээ.

ОХУ өөрийн бүтээсэн “Sputnik V” вакцины гуравдугаар шатны туршилтыг дүгнэсний дараа аравдугаар сарын сүүлээр хүн амаа вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй байгааг энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байв. Вакцины гуравдугаар буюу сүүлчийн шатны туршилтад одоогоор 40,000 сайн дурынхан хамрагдаж байгаа юм.

Эх сурвалж: RT