Буугаар тоглож байгаад 8 настай хүүхэд 6 настай дүүгийнхээ аминд хүрчээ

Буугаар тоглож байгаад 8 настай хүүхэд 6 настай дүүгийнхээ аминд хүрчээ

Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй Д гэгч нь буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна.

Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилбал, есдүгээр сарын 26-нд ах дүүс болох эрэгтэй 8 настай Б, эмэгтэй 6 настай Д нар тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож байгаад буу алдсан байна. 

Улмаар ах Б /эр.8н/нь төрсөн дүү Д /эм.6н/-г буудаж амь насыг нь хохироосон хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. 

Томчуудын хайнга, хэнэггүй байдлаас болж хүүхдүүд буугаар тоглож байгаа сум алдах тохиолдлууд гарсаар байна. Энэ мэт аймшигт хэргүүд зөвхөн томчуудын хариуцлагагүйгээс үүдэлтэйг ухаарч, дор бүрнээ хүүхдээ хаана юу хийж, юугаар тоглож байгааг анхаарч, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байх ёстойг эцэг эхчүүдэд сануулахыг хүслээ.