Дизель түлш асгарсны улмаас бохирдоод байсан хөрсийг хуулж, нөхөн сэргээжээ

Дизель түлш асгарсны улмаас бохирдоод байсан хөрсийг хуулж, нөхөн сэргээжээ

Есдүгээр сарын 1-ний өдөр Увс аймгийн Давст сумын нутагт ОХУ-ын GIRAN ALLIANCE бэлтгэн нийлүүлэгч байгууллагын дизель түлш ачиж явсан автоцистерн осолдож ихээхэн хэмжээний дизель түлш асгарчээ.

Улмаар тэр хэсгийн хөрс, орчныг ихээр бохирдуулсан тул  тус газрыг цэвэрлүүлэхээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас НИК ХХК-д шаардлага хүргүүлээд байжээ. Тэгвэл уг шаардлагын дагуу өчигдөр бохирдсон хөрсийг хуулж цэвэрлэн, дүүргэлт нөхөн сэргээлт хийж дууссан байна. 

Бохирдсон хөрсийг хуучин НИК ХХК-ийн Увс салбарын тусгаарлагч талбайд буулгасан бөгөөд цаашид 2 талын гэрээнд аюул ослын төлөвлөгөө, ямарваа зөрчил гарахад хэрхэн шийдвэрлэх талаар тусгахыг үүрэг болгожээ.