Украинд цэргийн онгоц осолдож, 25 хүн амиа алджээ

Украинд цэргийн онгоц осолдож, 25 хүн амиа алджээ

Украины Агаарын цэргийн хүчний тээврийн нисэх онгоц өчигдөр/2020.09.26/ Чугуев хотын ойролцоо осолдож, 25 хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтжээ. “Антонов Ан-26” нисэх онгоц газардах үедээ осолдсон бөгөөд тус онгоцонд нисэх хүчний их сургуулийн багийн гишүүд, курсантууд байсан хэмээн Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

"Ан-26" нисэх онгоц нь Украйны Киев хотод 1969-1986 онд хуучин ЗХУ-ын үед үйлдвэрлэгдсэн, хоёр хөдөлгүүртэй турбовинт онгоц юм. Өмнө нь 2018 онд уг загварын онгоц мөн газардах үедээ осолдож, 39 хүн амиа алдаж байсан юм.

Эх сурвалж: CNN