П.Галиндэв, Д.Сүндий нарын АН-ын гишүүнчлэлийг сэргээжээ

П.Галиндэв, Д.Сүндий нарын АН-ын гишүүнчлэлийг сэргээжээ

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, тус намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд болон Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэд энэ үеэр сонгуулийн өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн П.Галиндав, Д.Сүндий болон Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдав нарын таван хүний намынх нь гишүүнчлэлийг сэргээж, шинээр бүртгэж буйгаа мэдэгдлээ. 

Энэ үеэр П.Нүрзэд "АН-ын Үндсэн дүрмийн 3.9.4-т тавдугаар бүлгийн 5.17.1-т зааснаар гаргасан өргөдлүүдийг тус, тус үндэслэн тушаах нь. 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрөөс намын гишүүнчлэлээс гарсан болон эрхээ хязгаарлуулсан намын даргын Б/68 тоот тушаалаар гишүүнээр 4-8 хүртэлх жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл ногдуулсныг наймдугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай" гэсэн тогтоолыг уншиж танилцуулсан юм.