Б.Баттөмөр: Зээлийн хүү 2023 оны эцэст сарын нэг хувийн хүүтэй байна

Б.Баттөмөр: Зээлийн хүү 2023 оны эцэст сарын нэг хувийн хүүтэй байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өчигдөр Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр тэд энэ талаар мэдээл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай байна. Монгол Улсад өмнө нь зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувьтай байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 16.3 болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд жил бүр нэг хувиар буурах ингээд 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй байхаар тооцоолол гаргасан” гэв 

Түүнчлэн тэрээр “Монголбанк болон Монголын банкуудын холбоотой хамтран судалгаа гаргасан. Зээлийн хүүгийн зардал нийт зардлын 60 хувийг эзэлж байгаа. Үүний ихэнхийг банкуудын татаж төвлөрүүлсэн хадгаламж эзэлдэг аж.

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг баталснаар хадгаламжийн хүү буурна. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх, хугацаатай хадгаламжийн хүү ч тодорхой хэмжээгээр буурна гэлээ”.

УИХ-ын Г.Амартүвшин энэ талаар Хадгаламжийн хүүгийн тухайд чөлөөт зах зээлийн зарчмаар явна. Тусгай нөхцөлтэй хадгаламж гэж байдаг. Тэрийг аль болохоор хязгаарлах талаар Монголбанк болон бид нар анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна Банкуудын үйл ажиллагааны зардлын тухайд энэ тогтоол батлагдангуут Монголбанк өөрийн хамааралд байгаа зардал шимтгэлээ бууруулна. Үүнийг дагаад арилжааны банкууд шимтгэлүүдээ бууруулах шаардлагатай АТМ, пос машин, гүйлгээний шимтгэлийг буулгах арга хэмжээг дорвитой авна” гэв. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг 20 жилийн хугацаанд байгаагүй хэмжээгээр бууруулсан. Үүний дараа иргэд болон Монголбанкны зүгээс ч зээлийн хүүг үргэлжлүүлэн буулгах сонирхолтой буйгаа илэрхийлж байгаа. Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайн байлгах шаардлага тавьж байна. Бид цаашид банкны салбараа эрүүлжүүлэхийн тулд эрсдэлийн бууруулъя, эх үүсвэрээ татах болон үйл ажиллагааны зардлаа бас тодорхой хэмжээгээр багасгая, банкны системд реформ хийе гэсэн зорилтууд тавьж байгаа. Энэ бичиг баримтыг хувьд банкуудтай болон хувийн хэвшилтэй сайн зөвшилцсөний үр дүнд оруулж ирж байгаа баримт бичиг юм” гэлээ.

 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө