Д.Нарангэрэл: Хлорийн хольцтой цэвэрлэгээний шингэн бодис ууж нас барьсан хэрэг АНУ-д гарлаа

Д.Нарангэрэл: Хлорийн хольцтой цэвэрлэгээний шингэн бодис ууж нас барьсан хэрэг АНУ-д гарлаа

ЭМЯ-аас ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирус халдвар 216 оронд бүртгэгдэж, 6 сая гаруй хүн өвчилж, 366 мянган нас баржээ. Өвчлөл маш хурдацтай тархаж байна. Одоогоор 2.6 сая эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 122 мянган шинээр өвчилж 4000 гаруй хүн нас барсан байна. Манай улсын хувьд дөрвөн хүн ажиглалтад орсон. Найман хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 1886 хүн ажиглалтын байранд байна.

Коронавирусийн халдвараас сэргийлж байна гээд янз бүрийн бодис уух, архи хэтрүүлэн уух тохиолдол их гарч байна. Тухайлбал, хлорийн хольцтой цэвэрлэгээний шингэн бодис ууж нас барьсан хэрэг АНУ-д гарлаа. Гэр бүлийн хоёр хүн байсан. Мөн халдвараас сэргийлэх зорилгоор архи хэтрүүлэн хэрэглэж амиа алдах тохиолдол ч гарч байна гэлээ.