Реппер Дрейкийн хувийн харш руу үл таних этгээд халдаж, хамгаалагчийг нь шархдуулжээ

Реппер Дрейкийн хувийн харш руу үл таних этгээд халдаж, хамгаалагчийг нь шархдуулжээ

Өнгөрсөн Мягмар гарагийн шөнө Рэппер Дрэйкийн амьдардаг харш руу зэвсэгт этгээд гал нээсний улмаас хамгаалалтын ажилтан шархадсан тухай Канадын Торонто хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Торонто хотын төвийн хойд хэсэгт оршдог Дрэйкийн хувийн эдлэнгийн төмөр хаалганы гадаа харуулд зогсож байсан хамгаалалтын ажилтан руу нэгэн автомашинтай этгээд ойртон ирж, гал нээгээд зугтсан байна. Одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Ажилтан эмнэлэгт хүргэгдсэн ч шарх нь амь насанд аюул учруулахуйц биш болохыг цагдаагийн газар мэдээлжээ.

Тэрбээр сүүлийн өдрүүдэд Америкийн рэппер Кэндрик Ламартай зөрчилдөж, олон нийтийн өмнө ширүүн рэп тулаан (diss) явуулж байгаа ч дээрх хэрэг үүнтэй холбоотой нь батлагдаагүй байгаа юм.