ВИДЕО: Парист амьдардаг төвөдүүд Ши Жиньпиний айлчлалыг эсэргүүцэн жагслаа

ВИДЕО: Парист амьдардаг төвөдүүд Ши Жиньпиний айлчлалыг эсэргүүцэн жагслаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Францад хийж буй төрийн айлчлал Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нартай гурван талын хэлэлцээ хийснээр эхэлжээ. Хэлэлцээний дараа сэтгүүлчдэд ярилцлага өгсөн У.Ляйен хэлэхдээ “Хятад улс зах зээлд шударгаар тоглож байгаа нь хэн бүхэнд ашиг тусаа өгнө. Шударгаар худалдаа хийхийн тулд бие биенийгээ зах зээлдээ харилцан нэвтрүүлдэг байх хэрэгтэй Зах зээлд нэвтрэх тал дээр бодит ахиц дэвшил гаргах талаар бид ярилцсан” гэв.

Харин энэ үеэр Ши Жиньпиний айлчлалыг эсэргүүцсэн Францад амьдардаг төвөдүүд Парис хотод цуглан жагсаал хийсэн байна. Уг жагсаалд Франц улсад цагаачлан амьдардаг Төвөдийн зуу зуун хүн нэгджээ. Франц дахь Төвөдийн нийгэмлэгээс зохион байгуулсан жагсаалд оролцогчид Хятадын даргыг дарангуйлагч хэмээн зэмлэж, Төвөдийн нутаг дахь ёс заншлыг бүрмөсөн устгаж үгүй хийхийг хүсдэг нэгэн хэмээн буруутгасан байна.

Төвөдүүдээс гадна Human Rights Watch зэрэг олон улсын байгууллагууд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд хандан Хятадын даргын айлчлалын үеэр хэлэлцэх асуудлууддаа хүний эрхийн асуудлыг хөндөхийг уриаллаа. Тэр дундаа Хятад дахь жижиг овог аймгууд, шинжаан уйгуруудын эрх ашгийг хамгаалж, шударга бусаар шоронд хоригдож байгаа сэтгүүлчдийн асуудлыг хөндөх хэрэгтэйг сануулжээ. Human Rights Watch байгууллагын Хятадыг хариуцсан салбарын захирал Маяа Ванг Ши Жиньпинийг төрийн эрх барьж эхэлснээс хойш Хятадын хүний эрхийн зөрчил улам хурцадсан гэж мэдээлсэн байна.