УСУГ-ын ажилчид согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

УСУГ-ын ажилчид согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Ус сувгийн удирдах газрын ажилтнууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнийхээ биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн байгууллагын алба хаагчид Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “М” гэх амралтын газарт амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 33 настай Б.М гэгч нь 44 настай М.Ш-ийг хүйтэн мэсээр хоёр ч удаа зүсэж гэмтээсэн аж. Тус хэргийг өдгөө Төв аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.