СЕХ: Хуульд заасан хугацаанаас өмнө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа

СЕХ: Хуульд заасан хугацаанаас өмнө сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар Сонгууийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.05.07/ мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, “Сонгуулийн хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжинд сонгуульд нэр дэвших нам эвслээ бүртгэлээ. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Өнөөдрийн байдлаар 23 нам, хоёр эвсэл бүртгүүлсэн байна. 330 суманд, аймаг, нийслэлд сонгуулийн хороо байгуулсан. 2,196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлыг хийж байна. Тавдугаар сарын 14-н гэхэд бүх хэсгүүдийг байгуулж дуусна. Өчигдөр СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасныхаа загварыг баталсан. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Одоогийн байдлаар 77 бие даагч тодорхой болж байна. Бид эдгээр бие даагчдадаа тав дахь өдөр тусгайлсан сургалт зохион байгуулна. Харин нэр дэвшигчид энэ сарын 14-21-ний хооронд тодорхой болно.

Иргэд болон олон нийтийн зүгээс "хуулийн албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй байхад нэр дэвших хүмүүс сурталчилгаагаа эхэлчихлээ. Үүн дээр хяналт тавьж байна уу" гэж байгаа. Үүнтэй холбоотой мэдэгдлийг бид өчигдөр гаргасан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Хууль бус сурталчилгааг Сонгуулийн хуулийн 48-ийн 1-д зааснаар найман төрлийн үйл ажиллагаан дээр хориглох заалттай. Мөн зөрчлийн тухай хуулийн 17-ийн 1-д зааснаар нэр дэвшигч болон нам эвслүүд хууль бус сурталчилгаа явуулсан тохиолдолд бүтгэхээс татгалзах, бүртгэсний дараа бол бүртгэлээс хасна. Энэ чиглэлд хатуу байр суурийг баримталж, хууль зөрчигчидтэй тэмцэнэ" гэв.

Энэ үеэр СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, "Хуулийн дагуу сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлаа хийж байна. Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ.  Өчигдөр сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авч байгаа талаар мэдээлэл ирж байна. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ноос мэдэгдэл гаргасан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана. Хууль бус сурталчилгаа гэдэгт найман төрлийн үйл ажиллагааг хамааруулна. Мөнгө эд зүйл тараах, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргийг хуулиар хориглодог. Хууль бус сурталчилгаа явуулбал, бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ авна" гэсэн юм. 

ВИДЕО: