ВИДЕО: Сүмийн номлолын үеэр пасторыг буудах гэж оролдсон хэрэг Пенсильвани мужид гарчээ

ВИДЕО: Сүмийн номлолын үеэр пасторыг буудах гэж оролдсон хэрэг Пенсильвани мужид гарчээ

АНУ-ын Пенсильвани мужид нэгэн этгээд сүмийн номлолын үеэр пасторыг буудах гэж оролдсон боловч аз болж түүний буу нь ажиллаагүй хэрэг гарсан байна.  Харин түүнийг сүмийн гишүүд зогсоож, зэвсгийг нь хурааж, улмаар цагдаад хүлээлгэн өгчээ. Сүмийн пасторыг буудахыг завдсан этгээдийг гурван зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэмээн хүнд ялаар шийтгэх бололтой. Мөн түүний гэрээс 56 настай хамаатны буудуулж амиа алдсан цогцсыг нь олсон гэж Цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Эх сурвалж: CNN