Гадаад улсад оршин суугаа сонгуульд оролцох монгол иргэд Дипломат төлөөлөгчийн газраа санал өгөх тухай хүсэлтээ өгнө

Гадаад улсад оршин суугаа сонгуульд оролцох монгол иргэд Дипломат төлөөлөгчийн газраа санал өгөх тухай хүсэлтээ өгнө

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.

Үүнд:

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-нд /Address: Ambassade de Mongolie, Avenue Besme 18, 1190 Forest Bruxelles/ байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.