Парисын нисэх онгоцны буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ

Парисын нисэх онгоцны буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ

Франц улсын Парис хотноо хүн төрөлхтний спортын их наадам болоход  100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. 33 дахь удаагийн зуны олимпод 10 мянга гаруй тамирчин оролцоно гэх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг мягмар гарагт байрлуулжээ. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстанге хэлэхдээ "Өнөөдөр “Парис-2024”-ийн хувьд томоохон бэлгэдлийн шинжтэй алхмыг хийлээ, энэ нисэх онгоцны буудал бол  наадмын хувьд маш чухал газар болохыг эдгээр цагариг хамгийн тодоор илэрхийлж байна. Бид бэлэн болсон, та бүхнийг угтан авах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Парисын Олимп энэ оны долоодугаар сарын 26-нд эхэлж, 17 хоногийн турш үргэлжилэх юм.




Өнөөдөр морь өдөр

15 минутын өмнө