ВИДЕО: Пара сэлэмний Азийн аваргаас монгол тамирчин Д. Цолмон хүрэл медаль хүртэж, Монголын пара сэлэмний спортын шинэ хуудсыг нээлээ

ВИДЕО: Пара сэлэмний Азийн аваргаас монгол тамирчин Д. Цолмон хүрэл медаль хүртэж, Монголын пара сэлэмний спортын шинэ хуудсыг нээлээ

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар оролцож байна. Тэгвэл өнөөдөр /2024.04.24/ Пара сэлэмний Азийн аваргаас монгол тамирчин Д. Цолмон хүрэл медаль хүртэж, Монголын пара сэлэмний спортын шинэ хуудсыг нээлээ.

ВИДЕО: