ВИДЕО: Малайзад цэргийн сургуулилалтын үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, багийн 10 гишүүн амь үрэгдсэн хэрэг гарчээ

ВИДЕО: Малайзад цэргийн сургуулилалтын үеэр хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, багийн 10 гишүүн амь үрэгдсэн хэрэг гарчээ

Малайзад өчигдөр /2024.04.23/ болсон цэргийн парадын сургуулилалтын үеэр хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөж, багийн 10 гишүүн бүгд амь үрэгдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Малайзийн хатан хааны тэнгисийн цэргийн флотын 90 жилийн ойд зориулсан парадын сургуулилалтын үеэр цэргийн хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдөж, нэг нь Лумут дахь цэргийн баазын цэнгэлдэх хүрээлэнд, нөгөө нь усан бассейнд унасан байна. Орон нутгийн хэвлэлд нийтэлсэн дүрс бичлэгт "хэд хэдэн нисдэг тэрэг агаарт нисэх бөгөөд эдгээр нисдэг тэргэний нэгнийх нь сэнс ойролцоо нисч байсан нисдэг тэрэг рүү хүрч, дараа нь хоёулаа унаж байгаа нь харагдах аж. 

ВИДЕО: