Монгол, Оросын хилийн таван боомт Хөдөлмөрчдийн баяраар амарна

Монгол, Оросын хилийн таван боомт Хөдөлмөрчдийн баяраар амарна

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд энэ сарын 28-30-ны хооронд тохиож байна. Монгол, Орос улсын Засгийн газар хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг. Тэгвэл Хөдөлмөрчдийн баяраар Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг авто замын таван боомтыг түр хугацаанд хаах ажээ. Мөн Боршоо боомт 29, 30-ны өдрүүдэд амрах юм байна. Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.