Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сарын 1-нд нээнэ

Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сарын 1-нд нээнэ

Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Үндэсний номын сангийн шинэ барилга 16 уншлагын танхимтайгаар, 530 хүнд үйлчлэхээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригдаж буй. Харин хуучин барилга нь Баримтат өвийн судалгаа, мэдээллийн болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болох юм. Тэгвэл Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтанд оруулахаар болжээ.